Монгол Улс – Улаанбаатар: "Хүн ам зүй, шилжилт хөдөлгөөн ба хэрэгцээ шаардлага" Түргэвчилсэн судалгаа 3 (2022 оны 9-р cараас 2023 оны 2-р сар ) – Хотын хэмжээний

Share

Download

Share

Contact
hyakubi@iom.int
Language
Mongolian
Location
Mongolia
Period Covered
Sep 01 2022
Feb 28 2023
Activity
  • Community Perception
  • Mobility Tracking
  • Baseline Assessment

Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын хүн ам зүй, шилжилт хөдөлгөөн ба хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход чиглэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд 2022 оны 9-р сараас 2023 оны 2-р сарын тойм мэдээллийг харуулсан болно. Уг судалгаа нь Монгол дахь ОУШХБ-аас Улаанбаатар хотод хийсэн хөдөлгөөнийг тандах ДТМ судалгааны аргачлалын гурав дахь удаагийн тоон мэдээлэл нэгтгэлийн үе шат юм. Хоёрдугаар шатны тоон мэдээлэл нэгтгэлийн адил энэхүү судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд хүн амын бодит тоон мэдээлэл, суурь тоон үзүүлэлт, шилжин ирэгсэд ба явагсад (шилжилт хөдөлгөөн), хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн нөхцөл байдал, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд, үйлчилгээний хүртээмж болон дэд бүтэц гэсэн найман үндсэн сэдвийг авч үзсэн болно. Тоон мэдээллийг Улаанбаатар хотын хамгийн жижиг засаг захиргааны нэгж болох хэсгийн нутаг дэвсгэрийн нөхцөл байдал, мэдээлэл нэгтгэгчийн мэдлэгийн нөөц бололцоо, мэдээллийн нээлттэй байдлаас хамааран хэсгийн1 ахлагч нараар тандалт судалгаа, ярилцлага хийх замаар нэгтгэсэн болно